Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж цахилгаан тасалжээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:tsahilgaan/MPA PHOTO 2017 -4596.jpg

"Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах цахилгааны тулгуур багана дээр нэг хүн согтуугаар гарсан байна" гэх дуудлага Онцгой байдлын албанд өчигдөр /2022.06.22/ иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байжээ.

Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт гурван цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.