НДШ-ийн буцаан олголт дансанд нь ороогүй иргэдийн анхааралд

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
30
legacy:niigmiin daatgal/MPA-PHOTO-1-4088.jpg

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Энэ шийдвэрийн дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны тавдугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олголоо.

Одоогийн байдлаар зарим даатгуулагчийн дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт дансанд нь ороогүй байна. Тиймээс хэрэв таны дансанд шимтгэлийн буцаан олголт ороогүй бол та дараах сувгуудын аль нэгт хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулна уу. Үүнд:

https://daatguulagch.ndaatgal.mn/

Харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагч

Дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт аваагүй даатгуулагчийн мэдээлэл шинэчлэгдсэнээр тавдугаар сарын буцаан олголтыг долоодугаар сард нөхөн олгоно.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    TUNGALAG4 жил өмнө

    Цалин хэл ам болж, хичнээн жил зовоож байж нэмээд, одоо нэг сая гаргаж авдаг болсон. Нөгөө хэдэн төгрөгнөөс авах татвар асар өндөр. Нийгмийн даатгал өндөр төлсөн иргэн буцаан олголт авахгүй байгаа нь ямар үндэслэлтэй вэ? Татвар өндөр төлсний хэрэг юу ч байхгүй. Насаараа ажил хийгээгүй хүн 500 000 төгрөгний тэтгэвэр авч байхад, насаараа татвар төлж улсдаа ажил хийсэн иргэд сайн бол 650.0-750.0 төгрөгийн тэтгэвэртэй. Энэ шударга нийгэмд амьдарч байгаа иргэн мөн үү? Ийм болохоор одоо ажил хийдэг хүнгүй. Залуучууд залхуу хойрго байгааг ухаардаггүй юмуу.

  • Ц
    Цэцэгсайхан4 жил өмнө

    Буцаан олголт ороогүй