Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Б.Энхбаяр ахална

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:EnkhbayarB gishuun/595366.jpg

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталжээ.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраар ахлуулан байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.