Хэмнэлтийн хуулиар 200 гаруй автомашин татан төвлөрүүлжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:ЗАСГИЙН ГАЗРЫН АВТОБААЗ/284817912_695865828141014_631909526682158324_n.jpg

Төрийн хэмнэлтийн хууль батлагдсантай холбогдуулан, уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн байгууллагуудын автомашинуудыг татан төвлөрүүлж байгаа.

Өнөөдрийн байдлаар 200 гаруй автомашиныг Засгийн газрын авто баазад татан төвлөрүүлээд байна. Мөн Засгийн газрын авто бааз дүүрсэн учир Хил хамгаалахын ерөнхий газар, бусад харуул хамгаалалттай газруудын авто баазад төвлөрүүлж байгаа аж.

Эдгээр автомашинуудаас зайлшгүй хэрэгцээт автомашинуудыг нь засгийн газрын баазын харьяанд үлдээж, илүүдэл автомашинуудыг дуудлага худалдаагаар борлуулж орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх юм.