Т.Доржханд: Ц.Даваасүрэн гишүүн ҮХЦ-ээ сайн судлаж байгаад мэдэгдэл хийх хэрэгтэй байсан

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин 43 сек
30
legacy:Dorjhand gishuun/доржханд.jpg

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Зарим нэг улс төрчид зориудаар, өөрийнхөө авсан мэдээллийг баталгаажуулахгүй ҮХЦ-ийн гаргасан шийдвэрийг мушгин иргэдэд буруу мэдээлэл өгч байна.

Би хувьдаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн цэцээ сайн судлаж байгаад мэдэгдэл хийхгүй яасан юм болдоо гэж харамсаж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол Улс цаашдаа олонхийн тогтолцоогоор явдаг шийдвэр нь буруу байна. Харин хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглах хууль эрх зүйн орчин нь одоо хүртэл байгаа. Үүнийгээ тодорхой болгож эцсийн шийдвэр гарсан юм. Гаргахдаа 9 гишүүн хуралдаж, Их суудлын хурлаараа гаргасан шүү. Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ 2015 оны цэцийн шийдвэр их суудлаараа гарсан гэдэг худал мэдээлэл өгч байна. Тэр бол дунд суудлаар гарсан юм аа. 2016 онд сонгууль эхлэхээс сарын өмнө ҮХЦ дээр шийдвэр гарсан байдаг. Тухайн үеийн эрх барьж байгаа нам болоод зарим нэг улс төрчдийн захиалгын дагуу сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Сонгууль болохын өмнө эрх баригч нам нь өөрсдөдөө зориулж хууль хийдэг. Ингэснээр иргэд ямар сонгуульд орох гэж байгаагаа мэддэггүй.

Яг ийм байдлаар 2016 онд дунд суудлын хурлаар шийдвэр гарсан. Үүнийг нь УИХ хүлээж аваад тогтоол гаргаад 2016 оны сонгууль ердөө сарын дараа мажератор тогтолцоогоор явсан байдаг.

Хуульч н.Үүрцайх бид хоёр 2021 оны арванхоёрдугаар сард иргэний журмаар энэ асуудлыг тавьсан. 2 удаагийн материал өгсөн. Ингэснээр их суудлын хурал Даваа гаригт болж 2016 оны шийдвэр зөвлөмжүүдийг хүчингүй болгосон. Үүнд ямар нэг төр эргүүлэх бодол , төрийн эсрэг хийсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 2016 оны шийдвэр бол дунд суудал буюу 5 хүний бүрэлдэхүүнтжй болсон хурал.

2022 оны шийдвэр бол их суудлын хурлаар буюу 9 хүний бүрэлдэхүүнээр хуралдаж гаргасан шийдвэр юм шүү гэдгийг дахин хэлье. Өнөөдөр Монголын улс төрд цаашдаа энэ улс маань Ардчилсан улс байх юм уу, эсвэл тойргоо угсарчихсан, намынхаа системд найдчихсан ийм хөгшин улс төрчдийн парламент байх юм уу гэдэг дээр шйидвэр гарсан шүү" хэмээлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    z4 жил өмнө

    haltar golgiig ogtsruul.

  • З
    Зочин4 жил өмнө

    Негр Доржханд МАН-ын бөгсийг долоож, хуйвалдаж, Элбэгдолрж мэтийн авилгалчдыг УИХ-д оруулахын төлөө ҮХНӨ хийх гэж зүтгэж байгаа биеэ үнэлэгч. МонРе даатгалын эзэн маань иргэдийн машины даатгалыг хулхидаж, осолд орсон ч даатгал төлөхгүй байхаар хууль батлуулсан. Жилд иргэдээс даатгал нэрээр 3 тэрбумыг завшдаг бэртэгчин улам их ашиг олохын төлөө биеэ үнэдлэхээс буцахгүй амьтан болжээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Бангладоржхандад итгэснээс,монгол Даваасүрэнд итгэсэн нь зөв байхоо.Гадны тавиул шдээ,энэ хар золиг чинь,оюутолгойг таг дуугүй эс үйлдлээрээ дэмждэг,хувийн даатгалын компаниудыг хамгаалж боож үхэх гээд гүйж байсныг чинь мэднээ бангла минь,зүгээр л зайл