Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар гэж нөхөр Хөгжлийн банкыг шалгах түр хорооны ажилд СААД болж, материалыг нь хоёр жил хав дарсан байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:SuhbaatarJ gishuun/251391245_177739844477619_376059301791718480_n.jpg

Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Хөгжлийн банкны асуудалд саад болж байна. Жишээлбэл, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гэх нөхөр Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороонд нэг ч төгрөг тавьж өгөөгүй. Өөрөө Сангийн сайдаар ажиллаж байсан. Надад энэ асуудал 2020 он хүртэл хамаагүй байсан гэж байна. Материалтай танилцахад харин ч хоёр жил хав дарчихсан. Албан тушаалдаа хайнга хандсан уу, санаатай юу, албан тушаалаа урвуулан ашигласан уу гэдгийг нь мэдэхгүй юм. Ийм нөхдүүд материал уншиж байхад харагдаж л байна" хэмээлээ.