“Дарханы замыг барихаар санхүүжилтээ авсан ч ажлаа хийхгүй байгаа компаниудыг Хятадын Төв Засгийн газарт нь мэдэгдэнэ“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/oyuka.jpg

Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь ажиллаж, замын бүтээн байгуулалттай танилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ “Дарханы замын 2, 3, 4 дүгээр багцийг гүйцэтгэж буй хятад компаниудыг хуулийн байгууллагад шалгуулна” гээд үндэсний томоохон компаниудыг замын ажилд оруулах нь зүйтэй гэсэн саналаа хэллээ.

Тэрбээр,

-Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлыг 7 компани гүйцэтгэж байна. 4, 2, 3-р багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

-“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана. Энэ ганц Зам тээвэр, хөгжлийн яамны асуудал биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн 47 төсөлтэй адилтган Засгийн газар бүх төвшинд анхаарч ажиллана.

-Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлах, Хятад Төв Засгийн газарт мэдэгдэх,

-Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэлээ.

legacy:darhanii zam/279829382_420187622890988_7607213048773041769_n.jpg