1111 төвд УНТЭ-тэй холбоотой гомдол их иржээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:emneleg/EYMT.jpg

Зургадугаар сард Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 11 эрүүл мэндийн байгууллагат ирсэн 144 өргөдөл, гомдлыг шууд хүлээн авч ,шуурхай шийдвэрлэн ажилласан.

legacy:zam/Add a subheading (4).gif

Хамгийн их гомдол авсан байгууллага УНТЭ нийт өргөдлийн 27.6 хувийг эзэлж байна.

Удаалан УХТЭ 13.8 хувь

ЭМХТ-13.8 хувь

ХСҮТ-10.3 хувь

ЭХЭМҮТ-9.2 хувь

УГТЭ-8.0 хувь

Хөсүт-6.9 хувь

Бусад-10.3 хувь

Иргэдийн өргөдөл гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу өргөдөл гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэхээр зохицуулсан байдаг.

Шийдвэрлэсэн Өргөдөл гомдлыг агуулгаар нь хархад:

Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой-42.7 хувь

Эмнэлэгт цаг авахтай холбоотой-37.9 хувь

Эмч, ажилчдын харилцаатай холбоотой-12.6 хувь

Бусад-6.8 хувь байна.