С.Эрдэнийг зодсон хүн “Зэс Эрдэнийн хувь“ компанийн Д.Алтанхуяг байжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Altanhuyag Zes erdene/Altanhuyag Zes erdene.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр/2022.07.02/ С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын XIV их хурал болж байна. Хурлын үеэр АН-ын нэгэн гишүүн С.Эрдэнийг түлхэн унагаж, тайзан дээр зодохоор дайрсан үйлдэл гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тухайн хүн нь "Зэс Эрдэнийн хувь" компанийн Д.Алтанхуяг байжээ.

Тэрбээр өмнө нь сумо тайлбарлагчаар теле­визэд ажилладаг байсан. Эрхзүйч мэргэжилтэй нэгэн бөгөөд Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан юм. Түүний хувьд "Зэс Эрдэнийн хувь" компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд тус компанид залилуулсан гэх иргэд удаа дараа мэдээлэл хийж байв. Ташрамд дурдахад, тэрбээр УИХ-ын сонгуульд 2012 онд "Иргэний зориг ногоон нам"-аас, 2016 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Базарваань Орхон аймгийн АН-ын дарга гэхээр бузар том амьтан юм байж, ийм хүмүүс АН-аар дамжаад УИХ-н гишүүн хууль тогтоогч болно гэж бодохоор бас л аймаар байна шүү. намын даргаа их хурал дээрээ ингэж байгаа юм жирийн иргэдийг бол таарсан газраа хууль эрх мэдэл хоёроор элэгдээд өшиглөөд явчих амьтан юм байна л даа энэ АН-ынхан

  • З
    Зочин

    Энэ нөхөр дараагын их хуралын гишүүн болжээ ....

  • О
    Оюу

    Эрдэнийг ард түмэн яг энэ залуу шиг зэвүүцэж, уур бухимдалтай байгаа. Болж.

  • З
    Зочин

    Хохь нь дээ. С.Эрдэнэ иргэдийн үгийг тоодоггүй. Улс төрчдийг ингэж л толгойд нь ойлгуулах хэрэгтэй.