МУИС-аас ГХЯ хүртэлх замын зорчих хөдөлгөөнийг маргааш нээнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zam/289391889_471086591492131_5944604139971549756_n.jpg

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замын засварын ажил эхлээд буй. Тодруулбал, долдугаар сарын 1-ний 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 06:00 цаг хүртэл тус замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил гүйцэтгэж байгаа юм.