БНХАУ-ын ӨМӨЗО-ны их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлагджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Undesnii ih surguuli/MPA PHOTO 2017-7787.jpg

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлагдлаа. Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтах аж.

Тавигдах шаардлага:

Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.

Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/119037 холбоосоор авах боломжтой.