Энэ баасан гарагт багтан НӨАТ-ын баримтаа бүртгүүлснээр буцаалтаа авах боломжтой

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 2 хувийг улиралд нэг удаа буцаан олгодог билээ.

НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улиралд нэг удаа олгож эхэлсэн. Тэгвэл энэ улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор буюу баасан гараг гэхэд системд бүртгүүлэн буцаан олголтын мөнгөө авах юм.

Харин өмнөх улиралд 1.136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.