ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:3 angi suragch/252469484_1006307183247674_7116078189023643927_n-Recovered-Recovered-Recovered-Recovered copy.jpg

Оросын холбооны улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр Монгол Улсад ирлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус уулзалт хийнэ.

legacy:10.23/мм.jpg

Энэхүү уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.