ТАНИЛЦ: Наадмын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2024 олимп хувцас/r8e25l_223080117_3_x974.jpg

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд боомтуудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон БНХАУ-ын Гадаад Хэргийн Яам харилцан тохиролцсоны дагуу 2022 онд Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд амрахгүй ажиллана.

Харин Монгол, ОХУ-ын хилийн боомтуудаас Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх авто замын боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрах бол Ульхан боомт долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна.

Сүхбаатар, Алтанбулаг, Эрээнцавын авто болон төмөр замын боомтууд ажиллана.

legacy:цагаан дэл боомт/b216c10c83f2ae87152f574afbfd6efe.png legacy:цагаан дэл боомт/ac83a4b84a17995f164ad6a378d8e1f6.png