Хөвсгөлийн Улаан- Уул суманд 3.5 магнитудын газар хөдлөлт боллоо

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:badamtsetseg/Х.jpg

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 79 км-т орших Дунд тоомын-Ужиг хэмээх газарт долоодугаар сарын 6-ны 04:10 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т 04:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

ОБЕГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад, тухайн газарт иргэд нутагладаггүй бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.