НЭМҮТ: 6 сарын хугацаанд 74 хүн гэдэсний халдварт өвчнөөр өвчилж, 14 нь ХӨСҮТ-д эмчлэгдсэн

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2024/03/хөсүт.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Баяр наадмын үеэр хоолны хордлого болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг НЭМҮТ-с өглөө.

НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхтунгалаг "Дэлхийн хэмжээнд жил бүр зургаан сая хүн ямар нэг байдлаар бохирлогдсон хоол хүнс хэрэглэсний улмаас хоолны хордлогоор өвчилж, 420 мянган хүн нас бардаг. Манай улсад 2022 оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3 удаагийн дэгдэлтээр 74 хүн өвчилсөн байна. Үүний 14 нь ХӨСҮТ-өөр эмчлүүлсэн" гэдгийг хэллээ.

Наадмын үеэр хоолны хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг энд дарж уншина уу.