Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Наадмаар дархлаажуулалтын хоёр цэг ажиллана
00

Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил үргэлжилсээр буй. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 30 цэг ажиллаж байна. Тэгвэл баяр наадмын өдрүүдэд дархлаажуулалтын хоёр цэг ажиллаж, бусад цэгүүд амарна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Шангри-Ла төвд хоёр цэг ажиллаж, иргэдийг дархлаажуулах юм. Тус цэгүүд нь долоодугаар сарын 9-17-ны хооронд ажиллах ба 10:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.



