Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ГХ-ын сайд Б.Батцэцэг нар Элчин сайдын яаманд очин Шинзо Абэд эмгэнэл илэрхийллээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:emgenel/OYUKA.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж, Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

legacy:emgenel/OYUK.jpg

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ нь 7-р сарын 8 ны өдөр Нара хотод иргэддээ хандан үг хэлж байх үеэрээ халдлагад өртөн цээжиндээ хүнд шарх авч амьсгал хураасан билээ. Япон улсын иргэд төдийгүй дэлхий дахинд Шинзо Абэд эмгэнэл илэрхийлсээр байна.

legacy:emgenel/OYUKAA.jpg

Эх сурвалж: Монгол улсын Гадаад харилцааны яам