Олон улсын физикийн олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 3 хүрэл, 1 шагналт байр хүртлээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2021 onii nuluu buhii 33/293388313_180454424364494_3018931143173333_n.jpg

Щвейцарын нийслэл Цюрих хотноо зохион байгуулагдаж байгаа Олон улсын физикийн 52 дугаар олимпиадаас Монголын баг 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль, 1 шагналт байр хүртэж 100 хувийн амжилттай оролцлоо.

Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Билгүүн, Шинэ-Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Өгөөмөр болон Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Барсболд нар хүрэл медаль, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Өнөртүвшин шагналт байр тус тус эзэллээ.