Айлын гэр дээр аянга бууж, 7 болон 54 настай 2 хүн амиа алджээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:boroo/timthumb.jpeg

Айлын гэр дээр аянга бууж, 2 хүн амиа алджээ. Тодруулбал, Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт малчин Д-гийн 5 ханатай гэр дээр энэ сарын 10-ны өдрийн 18:45 цагийн үед аянга буужээ. Улмаар тус сумын харьяат иргэн Б /54 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын харьяат Т /7 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байна. Энэхүү харамсалтай үйл явдлын мэдээллийг Завхан аймгийн Яруу сумын сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.