УУХҮЯ: Он дуустал АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:benzin klonk/штс/4.jpg

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Роснефть компанитай хэлцээ хийснээр нэг тонн АИ-92 автобензинийг дэлхийн зах зээлийн ханшаас 30 орчим хувь хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байгаа. Иймд АИ-92 автобензиний үнэ литр нь 2390 төгрөгт хадгалагдаж байна.

Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлах үеэр АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх шийдвэрт хүрсэн талаар УУХҮЯ-аас мэдээллээ.