Танилц: Бүх төрлийн автобензин, шатахууны нөөц

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:shatahuun123/241468289_150196130629412_7146532870917989915_n.jpg

2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 51 хоног, АИ-92 автобензин 36 хоног, АИ-95 автобензин 39 хоног, дизель түлш 24 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Монгол улсад 2022 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын 08-ны хугацаанд нийт 946,3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872,3 мянган тонн шатахуун байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 19,7 мянган тонн, Аи-92 автобензин 314,8 мянган тонн, Аи-96,98 автобензин 15,3 мянган тонн, ДТ 472,9 мянган тонн, ШШТ 20,6 мянган тонн, ТС-1 онгоцны түлш 28,7 мянган тонн тус тус импортолсон байна.