Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлах БАЙРШЛУУД

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:shower/shower.jpg

2022 оны долдугаар сарын 18-28-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарь:

Өнөөдрөөс Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7 дугаар хороолол, 100 айл, 11 болон 12 дугаар хороолол орчмын хэрэглэгчид, КТМС, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, 42-оос хангагддаг хэрэглэгчид, Цэцэг төв, Бага тойруу, Зоос гоёл ХХК, МУИС, Спортын төв ордон, УБИС-ийн орчим, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5 дугаар сургууль орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

legacy:us/us.jpg

Дээрх байршлуудад ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх юм.