Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Түүх соёлын дурсгалт Цагаан агуй орчмыг тохижуулжээ
00

Хүн үүслийн ул мөрийг хадгалсан Лигийн Цагаан агуйн орчмыг тохижуулжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Аялал жуулчлалын онцлог бүтээгдэхүүн үзмэр, түүх соёлын хосгүй дурсгалт газар болох Баянлиг сумын Цагаан агуйг соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тухайн түүх соёлын дурсгалыг хамгаалж Аялал жуулчлалын эргэлтэд оруулах, тухайн бүс нутгийг сурталчлах төсөлт ажлыг "Шинэ санаа" ХХК хэрэгжүүллээ.



