Гашуунсухайт боомтоор автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:chingeleg teever/287701074_1082527892698881_1767330878486433870_n.jpg

Гашуунсухайт хилийн боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэллээ. Тодруулбал, тус тээврийн хэрэгслийг өнгөрөгч долоодугаар сарын 16-ны өдрөөс туршин экспортоор нүүрсийг гаргаж эхэлсэн ба долоодугаар сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаад байна.