Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Алтай таван богдоос буцаж буй аялагчдын хогийг 5-10 мянган төгрөгөөр худалдаж авна“
00

Алтай таван богд чиглэлд аялагчдын урсгал их байдагтай холбогдуулан Ербахыт хэмээх иргэн судалгааны зориулалтаар аялагчдын хогийг 5-10 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа аж. Ингэхдээ дараах мэдээллийг нийтэд хүргэжээ. Тодруулбал,
-Буцах замдаа хогоо Манай Улаанхус сумын төвд авчраад өгвөл их хэрэгтэй байна.
-Зөвхөн өөрсдийн хэрэглэсэн зүйлсийн хог байх. Түүсэн хог авахгүй.
- Авчирч өгсөн хогийг ангилаад судалгааны датануудыг цуглуулсаны дараа зориулалтын цэгт аваачиж булах юм.
-9002-2233 дугаараар холбогдох боломжтой.



