А.Балжир: Мухартын голын элсэн эргэцгээс гулгаснаас болж гол ширгэж байна. Шаардлага тавихаар “АЛНА“ гэж ДАЙРДАГ

Нийгэм
Natsagaa
Унших: 5 мин 11 сек
270
legacy:Muhartiin gol/Тамга зурагны.jpg

Caption

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дэвсгэрт орших Хар нуур, Мухартын гол ширгэх эрсдэл нүүрлэсэн байна. Шалтгаан нь элсэн эргэцгээс иргэд доош гулгаж байгаагаас болж голын ундарга элсэнд дарагдаж, ийнхүү ширгэх аюул тулгарчээ. Энэ талаар сумын Засаг дарга А.Балжиртай ярилцлаа.
-Мухартын гол ширгэх аюул тулгараад байна. Сум, аймгийн зүгээс хамгаалах ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ. Үр дүн гарах шинж байна уу?
-Яг үнэндээ маш хэцүү байна. Аймгаас хэчнээн ч удаа давхар хамгаалалт гаргав. Голын эх ширгэх гээд байна, иргэд зохисгүй харьцаж байна гэж хэлээд байхад л дайрч ордог. Орж болно. Ороод байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах учиртай. Гэтэл олонх иргэдэд тийм ухамсар алга.
-Дайрч орно гэхээр?
-Хамгаалалтын хашлагийг автомашинаараа дайрч, эвдэнэ. Шаардлага тавьсан алба хаагчдыг элдэв хэл амаар доромжилно. Хэлбэл зовлон их байна.
-Хамгаалалтад ажиллах хүн хүч хэр байна вэ?
-Бараг байхгүй ээ. Аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас ганц байцаагч ажилладаг. Тэр нь хүчирдэггүй. Сумын зүгээс хүн хүч гаргах, хяналт тавих хуулийн зохицуулалт байхгүй.
-Та ойрын үед очиж нөхцөл байдалтай танилцав уу?
-Маргааш, нөгөөдрөөс сумын Засаг даргын Тамгын газрын зарим алба хаагчийн хамт очиж шалгана.
-Холбогдох яам, газруудад та шаардлага хүргүүлсэн үү. Ийм арга хэмжээ авах боломж байгаа биз дээ?
-Аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай хамтарч ажилладаг. Өнгөрсөн жил гэхэд улсын байцаагч нь амралтаа авсан үед сумаас хоёр алба хаагч ажиллуулсан. Би өөрөө хүртэл байсан. Хар нуур орчимд дөрвөн багийн Засаг даргыг ажиллуулсан. Манай нуур гадагшаа усаа цутгадаггүй, зөвхөн ундарга, хур тундасаас тэжээгддэг. Тийм болохоор цар тахлын үед нуурын усанд орвол халдвартай хүнээс усаар коронавирус дамжиж халдварлах магадлалтай гэдэг утгаар нь хүч хаясан нь энэ. Даанч хүчрэгдээгүй. Ард иргэдийн зүгээс "Завхан аймаг, тэр дундаа Эрдэнэхайрхан сум вант улс боллоо. Ард иргэдийг Мухартын гол руу нэвтрүүлэхгүй байна" гэж шүүмжилсэн.
-Уг нь та нар байгалиа хамгаалах гээд байдаг.
-Тэгэлгүй яах вэ. Ард иргэд байгальтайгаа зүй зохистой харьцаж, хайрладаг бол юу гэж тэгэх вэ дээ. Мухартын голын усны түвшин маш ихээр багассан. Хэмжилтийн баг хэмжилт хийсэн. Тэгэхэд элсний эргэцэг цүдийсэн, усны түвшин багассан гэж гарсан. Өнгөрсөн жил холбогдох яам, газруудын хамтарсан баг ажилласан. Тэд ч хяналт шалгалт хийсэн.

Хамгийн гол нь голын эх гэдгийг иргэд огт ойлгохгүй байна. Мухартын голоос Нарийн гол, Шавартын гол эх авдаг. Цаашаа Завхан Мандал, Ургамал гээд Айраг нуурт цутгадаг. Айраг нуурын гол эх нь. Үүнийг иргэд ойлгохгүй, зөвхөн Эрдэнэхайрхан сумандаа л урсдаг гэж боддог. Үгүй юм аа. Манай орлогч дарга иргэдийг автомашинтай оруулахгүй гэдэг шаардлага тавьсан. Гэтэл тусгай хамгаалалтын хүмүүс өөрсдөө дур мэдэж доод оруулга руу хүмүүс оруулсан байна лээ.
-Хэзээ?
-Уржигдар. Тэгэхээр нь тэр хүмүүсийг хөөж гаргасан. Гэтэл хэл амаар баахан доромжилсон байна лээ. Голын эхийг хамгаалахын тулд наана нь хаалт хийгээд цаашаа алхаад яв гэдэг шаардлага л тавьж байгаа. Байгальдаа хайртай хүнд бол нэг их асуудал биш баймаар юм.
-Голын эх рүү очихын тулд хэр хол алхаж оч гэдэг шаардлага тавьж байгаа юм бэ?
-Хоёр км орчим байх. Байгаль үзэх гэж байгаа хүмүүс бол замдаа юм аа үзээд алхаж болно биз дээ.
-Бичлэгээс үзэхэд ундарга нь элсэнд дарагдаж, бараг ширгэж байгаа харагдсан?
-Удахгүй "Мухартын гол" гэдэг байгалийн өвөрмөгц тогтоцтой газар энд байлаа гээд яриад суух байх шүү. Мухартын гол өмнө нь хоёр талаараа урсдаг байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс урд хэсгээр урсдаг байсан гол нь тасарсан. Одоо ганц хойгуураа л жаахан юм урсаж байна.
-Шалтгаан нь элсэн эргэцгээс доошоо гулгаж байгаа иргэдээс болж байна уу?
-Үндсэн шалтгаан нь энэ. Дээрээс гулгахаар нурсан элс усны ундаргыг дардаг. Үүнээс л болж байгаа. Дээр нь автомашинаар гол дээгүүр явж байна.
-Иргэд эсэргүүцдэг гэлээ. Хэл амаар доромжлохоос гадна өөр ямар үйлдэл гаргадаг вэ?
-Монголчуудын нэг муухай зан байна. Хөдөө хээр зугаалахаар архидан согтуурдаг. Халамцуу хүмүүст шаардлага тавилаа гэхэд элдвээр доромжилно. Хамгаалалтын хашлагыг эвдэлнэ. Албан хаагчийн биед халдах гэнэ. "Ална, тална" гэнэ. Хураамж төлөхгүй гэнэ. Янз бүр болдог. Үнэхээр чадал хүрэхгүй байна.
-Хэдэн төгрөгийн хураамж авдаг юм бэ?
-Өнгөрсөн жил сумын ИТХ-ын шийдвэрээр иргэн тус бүрээс 1200 төгрөг авахаар болсон юм. Энэ мөнгийг бид авахгүй. Учир нь Мухартын гол орчимд аймгийн байгаль хамгаалагч гээд ганц хүн байдаг. Тэр хүн зөвхөн Мухартын гол орчмыг хамгаалахгүй. Цаана хянаж, хамгаалдаг газар олон бий.

Тиймээс идэвхтэн байгаль хамгаалагч маягаар сайн дурын ажилтан авч, нөгөө 1200 төгрөгөөр цалинжуулах гэсэн юм. Гэтэл энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй юм билээ. Адаглаад иргэдийн хаясан хогийг цэвэрлэж, ачна. Хамгаалалтын зурвасыг сэлгэнэ гээд зардал их гардаг. Аялал жуулчлал байх ёстой юу, ёстой. Гэхдээ зүй зохистой аялал баймаар байна. Гэвч ингэж чадахгүй байгаа болохоор байгалийн унаган төрх алдагдаж байна.


Уг нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Хар нуур, Мухартын гол орчмыг аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх ТЭЗҮ хийсэн юм. Даанч батлагдаагүй. Энэ ТЭЗҮ яаман дээр "мөнхөрсөн" сураг байна лээ. Тэр нь баталсан бол гэр кэмп, байшин кэмп, майхан кэмп гээд нэгдсэн зохион байгуулалттайгаар хөгжүүлэхээр тусгасан байсан. Дээр нь иргэд аль замаар машинтай, морьтой, тэмээгээр, явганаар зорчих вэ гээд маш нарийн бүтэц, зохион байгуулалттай төлөвлөгөө байсан.

Харамсалтай нь, батлагдсангүй. Хамгаалахгүй байж мөнгө хийхээ бодох юм. Төр засгийн шийдвэрийг ойлгохгүй байна. Угтаа бол бид нэг л Монгол. Хэний нутаг байхаас үл хамаарч адилхан л зүй зохистой харьцах учиртай.

-Зарим иргэд хөдөөгүүр зугаалахдаа хогоо түүлээ, цэвэрлэлээ гэдэг зүйлийг постлодог. Ийм иргэд хэр олон байдаг вэ?

-Уулын мод урттай богинотой гэдэг шиг энэ олон хүнд сайн нь ч байна, саар нь ч байна. Өнгөрсөн жил "Ландынхан" гэсэн байх аа. Автомашины нэг группийнхэн цэвэрлэгээ хийсэн. Ганц ийм нэгдсэн зохион байгуулалт ч гэхгүй, хог хаяж болохгүй шүү, тэр хогийг аваарай гэх иргэд байдаг.
-Аварга тосон нуур бохирдож, ширгэх эрсдэлтэй болсон учир хамгаалалтад авч иргэдийг оруулахаа больсон. Үүн шиг арга хэмжээ авах боломж бий юү?

-Наад асуудлыг чинь аймаг, яаманд тавих санаатай сууна. Тэгээд л Хар нуур, Мухартын гол руу сумын холбогдох алба хаагчидтайгаа хамт очиж, шалгалт хийх гэж байгаа. Ямартай ч хөлөө хүрэх газар хүртлээ яваад үзнэ дээ.

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн4 жил өмнө

    худлаа гоншигноод суухаар тэр хавьд жуулчдад зориулсан ажлууд хий л дээ. наад захын зохион байгуулалт байхгүй япаж боловсон ОО ч байхгүй аятайхан буудал ч байхгүй орон нутгийн иргэд нь тэр хавьд орлого олу байсан тэд нараараа хяналт тавиулаад гулсууртай хүн оруулахгүй байж болно ш дээ

  • И
    Иргэн4 жил өмнө

    Зуны хэдэн сар хүн томилоод ажиллуулчихад яадгийн аймаг сумын л хийчих ажил шүүдээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Энэ нөхөр чинь хамгаалах биш бүр ойр орчмын газрыг нь орлогч, хурлын дарга нартайгаа нийлж аваад тэнд нь байшин бариад бизнeс хийгээд цувж байгаа нөхөр ш дээ

  • З
    Зочин4 жил өмнө

    Онгон дошгин газар эргээд хариугаа авах байхаа.

  • M
    Medwh hun4 жил өмнө

    ym bolwol hunees bolj teglee ingelee. Gene naadah chn tsaanaasaa delhiin tsag uuur n uurchlultuus bolj l tgj bga asuudal. .

  • З
    Зочин4 жил өмнө

    Яриад суусаар байтал байгаль сүйрээд дууслаа Ямар ч зохион байгуулалт байхгүй байна шүү дээ Отгон сум нэг машинаас 5000 төг авч байна овоо бадар хундага руугаа машин явуулахгүй мориороо залуучууд үйлчилж байна Энэ нь сумын иргэдээ дэмжсэн сайн үйл ажиллагаа болсон байна орой бүх майхан машинтай зорчигчдоо доод кёмп рүүгээ хөөж явуулаад цагдаа иргэд хамтарч ажиллаж байна Ямар ч хэл амгүй болж л байна шүү дээ худлаа бэрхшээл тоочоод суух юм

  • З
    Зочин4 жил өмнө

    Яриад суусаар байтал байгаль сүйрээд дууслаа Ямар ч зохион байгуулалт байхгүй байна шүү дээ Отгон сум нэг машинаас 5000 төг авч байна овоо бадар хундага руугаа машин явуулахгүй мориороо залуучууд үйлчилж байна Энэ нь сумын иргэдээ дэмжсэн сайн үйл ажиллагаа болсон байна орой бүх майхан машинтай зорчигчдоо доод кёмп рүүгээ хөөж явуулаад цагдаа иргэд хамтарч ажиллаж байна Ямар ч хэл амгүй болж л байна шүү дээ худлаа бэрхшээл тоочоод суух юм

  • З
    Зочин4 жил өмнө

    Яриад суусаар байтал байгаль сүйрээд дууслаа Ямар ч зохион байгуулалт байхгүй байна шүү дээ Отгон сум нэг машинаас 5000 төг авч байна овоо бадар хундага руугаа машин явуулахгүй мориороо залуучууд үйлчилж байна Энэ нь сумын иргэдээ дэмжсэн сайн үйл ажиллагаа болсон байна орой бүх майхан машинтай зорчигчдоо доод кёмп рүүгээ хөөж явуулаад цагдаа иргэд хамтарч ажиллаж байна Ямар ч хэл амгүй болж л байна шүү дээ худлаа бэрхшээл тоочоод суух юм

  • З
    Зочин4 жил өмнө

    Яриад суусаар байтал байгаль сүйрээд дууслаа Ямар ч зохион байгуулалт байхгүй байна шүү дээ Отгон сум нэг машинаас 5000 төг авч байна овоо бадар хундага руугаа машин явуулахгүй мориороо залуучууд үйлчилж байна Энэ нь сумын иргэдээ дэмжсэн сайн үйл ажиллагаа болсон байна орой бүх майхан машинтай зорчигчдоо доод кёмп рүүгээ хөөж явуулаад цагдаа иргэд хамтарч ажиллаж байна Ямар ч хэл амгүй болж л байна шүү дээ худлаа бэрхшээл тоочоод суух юм

  • З
    Зочин4 жил өмнө

    Монголчууд аа бид өөрөө өөрсдөө нутаг байгаль дэлхийгээ хайрламаар байна. Хаана ч явсан ухамсартай аялаж байя

  • З
    Зочин4 жил өмнө

    Монголчууд аа бид өөрөө өөрсдөө нутаг байгаль дэлхийгээ хайрламаар байна. Хаана ч явсан ухамсартай аялаж байя

  • Н
    Нутгийн иргэн4 жил өмнө

    Монголчууд аа бид өөрөө өөрсдөө нутаг байгаль дэлхийгээ хайрламаар байна. Хаана ч явсан ухамсартай аялаж байя

  • А
    Аялагч4 жил өмнө

    Эргүү минь гайхаж байхаар хамгаалалтанд авах ажил хийгээч, оркуудтайгаа нийлээд гайхаад байж байх юм.

  • А
    Аялагч4 жил өмнө

    Эргүү минь гайхаж байхаар хамгаалалтанд авах ажил хийгээч, оркуудтайгаа нийлээд гайхаад байж байх юм.

  • Э
    Энгүүн4 жил өмнө

    ганц энэ мангарын хариуцлагаас гадна Байгаль орчны яамнаасаа эхлээд доод цэгээ хүртэл менежмент буруу байгаагийн илрэл гэж харагдаад байхын.

    • И
      Иргэн4 жил өмнө

      Яг үнэн

  • З
    зочин4 жил өмнө

    энэ нөхөр чинь өөрөө архидан согтуурч хүнийг алж хядна гээд дайрдаг ш дээ. бас аялагчидыг буруутгаж ээ. зөв удирдлага менежмент л хэрэгтэй ш дээ. энэ нөхрөөс тийм юм гарахгүй байх өө

    • Х
      Хаха тэр юм уу4 жил өмнө

      Тэр нөхөр юм уу унаач хүүхдийг яасан гээд билээ нэг хүнийг зодсон гээд үү. Тэр мөнүү

  • У
    Угаасаа4 жил өмнө

    Ер нь тийм л тогтоцтой юм бишүү Хүн очоогүй гулгаагүй газартаа ч байнга элс урсаж л байдаг тэр нь усаараа зөөгдөн урсаад голынхаа голдиролоос зайлуулагддаг юм билээ дээ

    • Т
      тэр чинь байгалийнх нь өөрийнх элсний нуралт.4 жил өмнө

      тэр чинь байгалийнх нь өөрийнх элсний нуралт. хүмүүс гулгахаар их хэжээгээр элс нурна биз дээ

  • Х
    хаха4 жил өмнө

    Жоохон логик талаасаа бодож үзэх үү? Зуны 3 сарын хэдэд нь тэнд хичнээн хүн очдог бол? Бусад улиралд угаасаа очихгүй. Очсон хүмүүсийн хэд нь наранд шарагдаж элсээр тэр дээшээ авирч гулгаж чадахыг очсон хүмүүс нь мэдэж бга, үсрээл 20 хувь нь. Тэгтэл тэр том элсэн манхан хэдхэн монголчуудаас болж нураад байхгүй болно гэж бга бол монголын салхийг доромжилж бга хэрэг шүү хаха. Тэгэх бсн бол салхи уже хамчихсан байгаа. Оготны хөеө ухдаг орк дарга нарын л нэг бн глг гэж. Худлаа гуцаж байхаар хар нуурын орчимдоо 00-оо шийдчвэл зүгээр бган.

    • Х
      хэний буруу юм4 жил өмнө

      тээд аялагчдын буруу биш салхи буруутай болсон уу, чиний хэлж байгаагаар. хол очиж тэнэгтээрэй мал минь

  • З
    зочин4 жил өмнө

    Морины уралдаанаар зөв шаардлага тавьж ,ажлаа хийж бга хүүхэд хамгааллын мэргэжилтныг зодож танхайрсан нөхөр байхчив ээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    3 жилийн өмнө очиход хамгаалалттай машин тэрэг малтай оруулахгүй л байсан .Сая очиход мориороо хүн зөөгөөд, морины эзэн майхан бариад 20 иод морь чөдөрлөөд хондог хамгаалалтгүй болсон юм шиг байна лээ.Хамгаалалтын хүмүүс байхаар байшин бие засах газар барьсан нь сайн талтайч бүгд цоожтой.Хүмүүс аргагүй л 00 ынхон гадаа биеэ засах жишээтэй.Хамгаалалтын хүмүүсийн байлгаад хогын цэг байгууллагад заавар зөвөлгөө өгөх л хэрэгтэй.Амрагч нарын харьцаа өөр болсон байна лээ

  • И
    Иргэн4 жил өмнө

    Өө новш тэрийг нь мэдэхгү ноднин очихдоо баахан гулссан шдээ

  • И
    Иргэн4 жил өмнө

    Өө новш тэрийг нь мэдэхгү ноднин очихдоо баахан гулссан шдээ

  • И
    Иргэн4 жил өмнө

    Өө новш тэрийг нь мэдэхгү ноднин очихдоо баахан гулссан шдээ