Улаанбуудай хураалт 42,1 хувь, төмс хураалт 85,9 хувьтай үргэлжилж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/шинэ/улаанбуудай.jpg

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 151.3 мянган га-гаас 170.9 мянган тонн үр тариа, үүнээс 138.6 мянган га-гаас 162.6 мянган тонн улаанбуудай, 17.0 мянган га-гаас 178.4 мянган тонн төмс, 8.0 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган га-гаас 42.4 мянган тонн тэжээлийн ургамал, 23.7 мянган га-гаас 12.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

"Улаанбуудайн хураалт 42.1, төмс 85.9, хүнсний ногоо 72.2, тэжээл 25.6, тосны ургамал 20.6 хувьтай тус тус үргэлжилж байна" гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.