АТГ: БНХАУ-ын иргэн нийтийн албан тушаалтанд 142 сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:ATG/зураг11 - 2021-10-19T200113.986.jpg

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны аравдугаар сарын 03-07-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Үүнд ​​​​, ​БНХАУ-ын иргэн “З” нь нийтийн албан тушаалтан “Т”-д 142.257.500 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.