Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нийтийн тээврийн хэрэгслээр өдөр 502 мянган иргэн үйлчлүүлдэг
00

Өдөрт нийтийн тээврийн 105 чиглэлд 961 автобусаар 502 мянган зорчигч үйлчлүүлдэг. Сүүлийн 12 жилийн хугацаанд парк шинэчлэл огт хийгдээгүй бөгөөд нийт автобусны 59,2 хувь нь 10-аас дээш жил, 18,3 хувь нь 9-10 жил, 12,8 хувь нь 6-8 жил, 9,1 хувь нь 1-5 жил үйлчилгээнд явж байгаа аж.
Харин нийт зорчигчдын 30,6 хувь нь Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчдог байна.



