Зургаан настай хүүхдийг мөргөөд зугтжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

Төв аймгийн Баянжаргалан сумд өчигдөр буюу аравдугаар сарын 11-ны орой 18 цагт 6 настай хүүхдийг улсын дугааргүй мотоциклтой иргэн мөргөж, хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ.

Иймд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, 36 настай "Б" гэгчийг илрүүлсэн байна. Хүүхдийн амь нас эрсдээгүй бөгөөд бэртэл авсан аж. Одоогоор тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.