Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Г.Анужин Азийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ
00

Бахрейний Манама хотод болж буй хүнд өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ганзоригийн Ануужин өнөөдөр нийлбэр болон огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэв.
Тэрбээр огцом өргөлтөөр 2 дахь оролдлогоороо 99 кг өргөж хүрэл медалийн болзол хангасан. Тэгвэл нийлбэр дүнгээр 215 (99+116) кг-аар 2 дахь хүрэл медалиа зүүсэн байна.



