Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Цогтбаатар 73 кг-ын жинд дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ эхэллээ
00

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) өнөөдөр дэлхийн чансааг шинэчлэн гаргав. Ташкентийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 73 кг-ын жинд алтан медаль хүртсэн ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар шинэчилсэн чансаагаар 6565 оноотой болж дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
Тэрбээр, ДАШТ-ээс өмнө 3 дугаар байрт бичигдэж байсан бөгөөд дэлхийд түрүүлснээр өмнөх чансаан дээрээ 1000 оноо нэмсэн юм.



