Таван ханатай гэр шатаж дөрвөн настай хүүхэд түлэгджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2026/04/NewFolder/300223960_5576979765716370_8822703841701443597_n1.jpg

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багт таван ханатай гэр шатаж, дөрвөн настай хүү өртөж, бага зэрэг түлэгджээ.

Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр /2022.10.25/ өдрийн 17:06 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 17:08 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан ба гал түймэрт өртсөн дарван настай, эрэгтэй хүүхэд бага зэрэг түлэгдсэн тул тус сумын хүн Эмнэлэгт хүргэж өгсөн байна.