Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алджээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт хоёр настай эрэгтэй хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл аравдугаар сарын 30-ны өдрийн 12:03 цагт ОБГ-т ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:11 цагт очиход П /2 настай, эрэгтэй/ 2.1 м гүнтэй нүхэнд унаж нас барсан байсныг 2 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад шилжүүлэн өгчээ.



