Дулааны шугамын худгаас нэр, хаяг нь тодорхойгүй удаж, муудсан цогцос олджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/222/дулааны шугамын худаг.jpg

Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай” дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдрийн 18:46 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход удаж муудсан (овог нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй) цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.