Баянхонгор аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/gazarrr.jpg

Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс урд зүгт 38 километрийн зайд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Газар хөдлөлт өчигдөр 18.34 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Богд сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчидаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд Баянговь сумын зарим иргэдэд сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.