ЭМД-ын сангаас Бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээнд 184.7 сая төгрөг санхүүжүүлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:эмдег/эмдег.jpg

Бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээг ЭМД-ын сангаас бүрэн санхүүжүүлдэг. Тодруулбал, эмийн эмчилгээ 792 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээ 2.2 сая төгрөг байдаг.

2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 95 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 184.7 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.