ҮЙЛ ЯВДАЛ: Монголбанканд цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 1 сек
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр буюу 11-р сарын 14-ний өдрийн даваа гарагт болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.30 цагт: Улсын II төв эмнэлэгт чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан "Эрүүл мэндийн боловсрол-ирээдүйн эрсдлээс сэргийлнэ” уриан дор иргэдэд зориулсан өдөрлөгтэй.

-УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

11.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны байранд “Хөдөлмөрийн бирж”-ийн нээлт болно. Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажлын байраар хангах, ажилд зуучлах сургагч багш ажиллах талаар мэдээлнэ. Утас: 9900-3469.

11.00 цагт: Монголбанканд цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтарсан хэвлэлийн бага хурал зарлажээ.

14.00 цагт: Чингис хаан музейд “1932 оны зэвсэгт бодлогын судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

14.30 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан болно.

Соёлын бүтээлч сарын хүрээнд:

10.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн байранд Шилдэг постер сурталчилгааны үзэсгэлэн дэлгэнэ.

11.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэн гарна.

11.00 цагт: Театрын музейд "Уур амьсгалын өөрчлөлт" хэлэлцүүлэг болж, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Монгол-Польшийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд Польшийн кино өдрүүд эхэлнэ.