МУИС 80 жилийнхээ ойн хүрээнд шилдэг 80 төгсөгчөө шалгаруулна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/222/муис.jpg

МУИС-ийг төгсөгчдийн нэгдсэн холбоо тус сургуулийн захиргаа хамтран МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд бүх цаг үеийн шилдэг 80 төгсөгчийг шалгаруулахаар болжээ.

Санал асуулга энэ оны арваннэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 08-ныг хүртэл num-alumni.mn хаягаар явагдах бөгөөд 1942-1996 оны 26 төгсөгч, 1997-2022 оны 54 төгсөгчийг шалгаруулна. Улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны салбарт онцгой гавьяа байгуулсан МУИС-ын төгсөгч хэнийг ч нэр дэвшүүлж, санал өгөхөд нээлттэй тул нийт төгсөгчдөө санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.