Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Налайх дүүрэгт хордсон хүүхдүүдийн дөрөв нь ЭХЭМҮТ-д хүргэгджээ
10

Налайх дүүргийн ЕБС-ийн 19 сурагч хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЭХЭМҮТ-өөс дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, "Хордсон сурагчдын дөрөв нь өчигдөр оройн 22:00 цагийн үед ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ба 15-16 настай хүүхдүүд юм. Одоо хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа. Хүүхдүүдэд нарийвчилсан шинжилгээ хийж байна" гэлээ.



