Г.Ариунбуян: 16 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/darga nar/AB4E5C0F-9DAC-47F6-93BC-AB977BC2F769.jpg

Энэ сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт оршин суудаг 16 настай, эмэгтэй Б нь найзтайгаа уулзаад ирье гэж хэлэн гэрээсээ гараад сураггүй болсон ба цагдаагийн байгууллагаас охиныг олсон гэх мэдээлэл өгсөн ч гэр бүлээс нь үгүйсгэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас өнгөрөгч амралтын өдөр мэдээлэл хийж, "Охины байгаа байршлыг тогтоосон. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд самар түүхээр явсан. Одоогоор уулнаас буулгахаар ажиллаж байгаа" хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагын мэдээллийн дагуу ОБ-ын албаныхан шуурхай үүрэг гүйцэтгэж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.