СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтэрнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/257295440_479879133364081_6325352473004921280_n.jpg

Арваннэгдүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Мөн арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн арванхоёрдугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -29...-34 градус хүйтэн байна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байх төлөв гарчээ.

"Улаанбаатар хот орчимд арваннэгдүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр -32...-34 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байх төлөвтэй байна" гэж ЦУОШГ-аас мэдээллээ.