“Moon dance” хамтлаг “Алтан гадас“ одонгоор, дасгалжуулагч С.Саранхүү, О.Оюунбат нар төрийн дээд одонгоор шагнагдлаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:төрийн дээд одон медаль/moon dance.jpg

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн бүжгийн спортын "Moon dance" хамтлагийг "Алтан гадас одон"-оор шагналаа.

Мөн Тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гарган, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Саранхүүг "Гавьяат дасгалжуулагч" цолоор, мөн тус хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Оюунбатыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор тус тус шагналаа.

legacy:төрийн дээд одон медаль/moon dance1.jpg legacy:төрийн дээд одон медаль/moon dance2.jpg legacy:төрийн дээд одон медаль/moon dance3.jpg