Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ААН, байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэх үүргээ биелүүлээрэй
00

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд цас орсон өдрүүдэд дунджаар 100 орчим хүн явганаар хөдөлгөөнд оролцох үедээ халтирч унаснаас үүдэн гэмтэл авч ирдэг. Ийм харамсалтай тоо баримт байдаг тул "Хог хаягдлын тухай хууль"-д заасны дагуу ААН, байгууллага нь хог хаягдал, цас, мөсийг хариуцан 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг ТЦА-аас анхааруулж байна.



