УЦУОШГ: Улаанбаатар хотод -26 хэм байгаа ч энэ нь хүний биед мэдрэгдэх хэм нь нь -38 болж очдог

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/256867054_590109255561922_6278908474449807867_n.jpg

УЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнөө шөнө нийслэлд хамгийн хүйтэн буюу -41 хэмийн хүйтэн хононо. Улаанбаатар хотод -26 хэм байгаа ч энэ нь хүний биед мэдрэгдэх хэм нь нь -38 болж очдог. Ийм үзэгдэл өмнө нь нэгдүгээр сарын сүүлээр болдог байсан бөгөөд 11 дүгээр сард болж байгаагүй. Тиймээс манай байгууллагыг зүгээс урьдчилан анхааруулсан" гэлээ.