БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулахгүй. Энэ талаар огт яригдаагүй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1018/сурагчид.jpg

Цахим орчноор сурагчдын амралтыг ирэх арванхоёрдугаар сарын 01-ний өдөр болгон наашлуулахаар болсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар БШУЯ-аас тодруулахад дараах тайлбарыг хийлээ.

Тодруулбал, "Хичээлийн хөтөлбөр, хуваарьт өөрчлөлт ороогүй. Амралтыг наашлуулахгүй. Удахгүй амралт эхлэх гэж байна. Тиймээс ирэх сарын 01-ний өдрөөс эхлүүлэх талаар огт яригдаагүй байгаа" гэлээ.