UBCab-ын жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, ахмад настнуудад үнэгүй үйлчилж эхэлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:ubcab/317087967_6256989797649050_6135394978187578166_n.jpg

UBCab онлайн такси үйлчилгээний хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, сайн дурын үндсэн дээр автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар л гэхэд ҮНЭГҮЙ UBCAB-аар 200 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаагаа хүйтний эрч сулартал үргэлжлүүлэх зорилготой байгаа бөгөөд иргэд та бүхэн үнэгүй UBCab-тай таарвал чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой аж.

legacy:ubcab/317676653_6256896060991757_5815712121755562599_n.jpg legacy:ubcab/316829928_6256992787648751_673934788219142342_n.jpg