Б.Заяабал: Зөвхөн 10 сая төгрөгөөс дээш орлоготой 1300 хүнд ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт үйлчилнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:татварын ерөнхий газар/280574480_689680602338988_2059697641812059139_n.jpg

Цахим орчинд хувь хүниий орлогын албан татвар тухай хууль хэрэгжсэнээр данснаас их хэмжээний мөнгөн гүйлгээ гарахад 10-15 хувийн татвар авна гэх ташаа мэдээллүүд тархаад байгаа юм. Тэгвэл уг асуудал болон 2023 оноос эхлэн мөрдөгдөж эхлэх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Тодруулбал, Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9%-д энэ татвар нөлөө үзүүлэхгүй. Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Мөн банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    idevhten

    tegwel yaah gj huulindaa 0-10,000,000 gj oruulsan yum be. Chimeegui tatwar avah gj bsnaa ard irged bosood ehleheer huuhed mallaj bg aitai aain muusain buzruud

  • З
    Зочин

    tegwel yaah gj huulindaa 0-10,000,000 gj oruulsan yum be. Chimeegui tatwar avah gj bsnaa ard irged bosood ehleheer huuhed mallaj bg aitai aain muusain buzruud

    • З
      Зочин

      Энд тодруулга хийхгүй бол болохгүй нь. Засгийн газраас хуулийн төслийг өргөн УИХ- өргөн барихдаа Сангийн сайд нь Сарын 10 сая, жилийн 120 сая төгрөгөөс дээш цалин, хөдөлмөрийн хөлсний орлоготой бол давсан хэсэгтээ 15, 20 %-иар татвар ногдоно гэж хэлж байсан. Хуулийн төсөлд иргэд санал өгөх боломжийг нь ч УИХ нээлттэй байлгасан. Хууль батлагдсаны дараа ингэж мушгиж бүх хүнээс өндөр татвар авах нь гэж байгааг ойлгохгүй нь. Тавилан л юм даа

  • З
    Зочин

    Ажил хаяна даа. Уурхайчид л ийм цалин авч байгаа. Уурхайчдын цалин нэг хүний биш, нэг гэр бүлийн цалин байдаг. Уул уурхайн үйлдвэрчний эвлэл бэлдэж байгаарай.