ЦЕГ: Талбай дээр суулт хийсэн иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:нүүрсний хулгай жагсаал/300A4078.jpg

Цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Жанжин Д.Сүхбаатарын талбайн орчимд цагдаагийн байгууллагаас талбай дээр суулт хийсэн 16 иргэн, дэмжигч 20-30 иргэний аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэл гэмт хэрэг зөрчлөөс, урьдчилан сэргийлэх зорилгоор Талбайн зүүн баруун талын замын хөдөлгөөнийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний 22.00 цагт түр хугацаагаар хааж, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өглөөний 09.00 цагт бүрэн нээж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна" гэв.